x

“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ

Москва хотын нэг эмнэлэгт  COVID-19-өөс “Спутник V” урьдчилан сэргийлэх тариаг өсвөр насны хүүхдүүдэд хийж болох талаар судалгааг эхэлсэн гэж  нийгмийн асуудал хариуцсан, хотын захиргааны дэд ерөнхийлөгч Анастасия Ракова мэдээлжээ. Тэрээр “Гамалея төвтэй хамтарч  12-17 насны хүүхдүүдэд  энэ урьдчилан сэргийлэх тариаг хийж болох талаар эмнэлзүйн судалгааг эхэлсэн. Мөн заавал өгөх ёстой PCR шинжилгээг багтаасан эхний сайн дурынхны эмнэлгийн үзлэгийг эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүнээс гадна судалгаанд оролцогчид 18-аас дээш насны хүмүүст хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй урьдчилан сэргийлэх тариаг хийлгэнэ.Гэхдээ бага тунтай байх юм байна.  Энэ  жилийн турш үргэлжлэх судалгаа, туршилтыг  Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт  хийх аж.  Тэрээр “Эхний болон хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг өгөх эхний гурав хоногт  туршилтанд хамрагдсан  хүүхдүүдийг  нэг өрөөнд тусгаарлана.  Мөн урьдчилан сэргийлэх тариа хийхээс өмнө дахин үзлэгт оруулахаас гадна хяналтандаа байлгана. Дараа нь тэд сорил өгөхийн тулд эмнэлэг руу олон удаа очих хэрэгтэй.  Түүнээс гадна гар утасны апплейкшнээр, эмч нартай утсаар яриулах замаар  тэдний эрүүл мэндийг ажиглана” гэв. Гэхдээ судалгаанд өмнө нь цар тахлын халдвар авч байгаагүй. Урьдчилан сэргийлэх тариа тариулахыг нь хориглосон, сөрөг нөлөөтэй хүүхдүүдийг оруулахгүй. Мөн хүүхдийн олон поликлиникт  есдүгээр сар хүртэл  үргэлжлэх 250 сайн дурынхан оролцох судалгааны III шатыг хийх юм байна. Анастасия Ракова “ Судалгаа туршилтын үр дүнгээс хамаарч шинэ төрлийн цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх тарианы хөтөлбөрт өсвөр насны хүүхдүүдийг оролцуулж болох талаар шийдвэрээ гаргана” гэж ярьжээ.
  
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 42 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 42 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 40 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 47 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 56 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 24 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 38 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 12 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 42 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 32 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top