Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн хоногт 10,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1,811 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 111,505 болоод байна. Мөн хугацаанд 834 хүн эдгэрсэн бол 15 хүн нас барлаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 533 хүн коронавируст халдварын хүндэрэлээр нас бараад байна.