Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,765 шинжилгээ хийх явцад 2231 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 98,050 болж байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 12 хүн нас барлаа. Ийнхүү Монгол улсад коронавируст халдварын шалтгаант нас баралт 459 болоод байна.
Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, хавдар зэрэг хавсарсан өвчтэй байсан байна.
Мөн ковидын бус шалтгаанаар 41, болон 43 настай хоёр хүн эндлээ.
Эдгээр хүмүүс нь тархины цус харвалт, архины гүн хордлого, олон эрхтний дутмагшил гэсэн үндсэн оноштой нас барсан байна.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүлд гүн эмгэлнэл илэрхийлье.