Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,765 шинжилгээ хийх явцад 2231 хүнээс халдвар илэрлээ.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 98,050 болж байна.
Шинээр илэрсэн 2231 тохиолдлын 2223 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн найман ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Улаанбаатар хотод 1289, орон нутагт 934 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 585 хүн эдгэрэн гарсан бол 301 хүн гэрийн хяналтаас гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 64,354 боллоо.
Халдварын улмаас 12,415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 221 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 55-83 насны 12 хүн нас барлаа. Мөн халдвар авсан ч бусад шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Гэрийн хяналтад 20,795 хүн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавин ажиллаж байна.