Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,295 шинжилгээ хийх явцад 2268 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 95,819 болж байна.
Шинээр илэрсэн 2268 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 1404, орон нутагт 864 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс, 108 хүн гэрийн хяналтаас эдгэрч гарлаа. Халдварын улмаас 12,145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 226 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барсан. Мөн ковидын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.