Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн хоногт 2635 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 91,151 боллоо.
Мөн хугацаанд 14 иргэн коронавируст халдварын хүндэрлээр нас баржээ.
Сүүлийн 24 цагт 747 хүн эдгэрч, өнөөдрийн байдлаар нийт 62,472 хүн эдгэрчээ.
Монгол улсын хэмжээнд цар тахлын улмаас 425 иргэн нас бараад байна.