Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрлээ.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85,770 боллоо.
Шинээр илэрсэн 2642 тохиолдлын 2,641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 1733, орон нутагт 908 бүртгэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас барлаа. Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.