Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,676 шинжилгээ хийхэд 2395 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 83,128 болж байна.
Шинээр илэрсэн 2395 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд бусад нь дотоодын халдварууд юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 1750, орон нутагт 644 бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 58,649 боллоо. Халдварын улмаас 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 179 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тодруулбал, дархжуулалтандаа огт хамраагүй 22 настай иргэн нас барсан байна" гэлээ.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Халдварын улмаас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.