Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдэээлэл өглөө.
Тэрээр "Хөдөө орон нутгийн тохиолдол эрчтэй нэмэгдэж, Улаанбаатар хотын халварын тохиолдол өссөөр байна. Дээрээс нь халдвар авсан иргэд нийгмийн сүлжээнд яагаад халдвар авсан талаараа сэрэмжлүүлсэн зөв мессеж хүргэхийг хүсье. Бүгд хамтарч байж энэ өвчнийг давж гарна.
Өнөөдрөөс эхлэн нас барж байгаа хүмүүсийн нас, хүйс, эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэх мэдээллийг өгөхгүй. Учир нь тухайн хүмүүсийн ар гэр болон хүний эрхийн байгууллагын зүгээс тус мэдээллүүдийг хязгаарлах хүсэлтийг ирүүлсэн тул ЭМЯ хүндэтгэлтэй хандаж зөвхөн тоон мэдээллийг хүргэнэ.
Одоогоор эмнэлэгт 8538 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 59 орчим хувь нь хөнгөн хэлбэрийнх харин үлдсэн нь хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүс байна. Энэ сарын 12-ны өдөр 600 орчим хүнийг эмнэлэгт ор гарган хэвтүүлсэн бол гэрийн хяналтад нийт 10,210 хүн байна.
Энэ хэмжээний хүмүүс эмнэлэгт хэвтэж байгаа нь Монгол Улсын хэмжээнд өндөр үзүүлэлт юм. Бусад улс оронтой харьцуулбал манай улс их хэмжээний орыг Ковид-19 өвчинд зориулан гаргаж байгаа ч бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд хүндрэлтэй гэдгийг иргэд та бүхэн ойлгоорой” гэсэн юм.