Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 1460 хүнээс илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна. Шинээр илэрсэн халдварууд бүгд дотоодод бөгөөд Улаанбаатарт 955, орон нутагт 505 бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 54, 72, 68, 64, 81, 57, 68, 71, 63, 65 настай 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнгөрсөн хоногт 412 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан байна.
Эмнэлэгт 7,292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7,264 хүн байна.
Хөдөө орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна. Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе" гэлээ.