Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1312 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 68,287 болоод байна. Шинээр илэрсэн 1312 тохиолдын 1310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгдсөн бол Улаанбаатарт 970, орон нутагт 340 бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас эндлээ.
Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан" гэлээ.
Мөн орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөв.