Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,248 шинжилгээ хийх явцад 1,177 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 боллоо. Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 867, орон нутагт 310 бүртгэгдсэн байна.
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна.
Мөн сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 54,081 боллоо. Халдварын улмаас 6253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 130 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5773 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.