Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн хоногт 10 мянга гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1189 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 62,585 болоод байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 52,812 иргэн эдгэрээд байгаа бол 301 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байгаа юм.
Өнгөрсөн хоногт коронавируст халдварт өвчний нэн хүнд хэлбэрээр 13 хүн нас барсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод 76 настай эрэгтэй, 86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй, 72 настай эмэгтэй, 82 настай эмэгтэй, 47 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 66 настай эрэгтэй нар коронавируст халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Мөн Булган аймагт 64 настай эмэгтэй, Төв аймагт онош батлагдсан 64 настай эрэгтэй нас баржээ.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.