Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9045 хүнд шинжилгээ хийхэд 1024 хүнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн 1024 тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын бөгөөд Улаанбаатар хотод 883, орон нутагт 140 бүртгэгдлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 61,396 болоод байна.
Одоогоор Улаанбаатар хотод нийт 54,420 тохиолдол, орон нутагт 6,250 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.
Мөн энэ хугацаанд 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 боллоо. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4248 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Мөн өнгөрсөн хоногт 78 болон 80 настай хоёр хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.