x

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгаж ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, хувь хүний хүсэлт хаана хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар үе шат бүрийнх нь зураглалыг бодит хугацаанд иргэн өөрөө харж байх боломж бүрдэх юм. Мөн үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх, улирал бүрийн тайланг олон нийтэд мэдээлж ажиллах болно.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системд бүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд:

  1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  4. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  5. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох

  6. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  7. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  8. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт.

Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бичсэн төслөө судлуулах боломжгүй байх, төсөл авах хугацаанаас хоцрох, санхүүгийн эрсдэл тулгарах зэрэг дутагдалтай талууд байсныг өөрчлөн зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн төслийг ажлын бүх өдөр тогтмол өгөх боломжтой болох бөгөөд шаардлагатай заавар зөвлөмжийг нээлттэй авч, төслөө аль шатанд хянагдаж байгааг бүрэн мэдэх боломж бүрдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 16 цаг 24 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 16 цаг 24 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 54 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 18 цаг 22 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 18 цаг 29 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 18 цаг 39 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 6 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 20 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 54 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 3 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 21 цаг 24 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 14 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 22 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 3 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top