Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хугацаанд 541 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,642 болоод байна. Шинээр бүртгэгдсэн халдварууд бүгд дотоодод илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 511, орон нутагт 30 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 2 иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 74 настай эрэгтэй, Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчлөн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар нийт барсан хүний тоо 207 болоод байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 218 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 207 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.