Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 553 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,101 болоод байна. Шинээр бүртгэгдсэн халдварууд бүгд дотоодод илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 516, орон нутагт 37 бүртгэгдлээ.
Өнгөрсөн хоногт 1234 хүн эдгэрээд байна. Нийт 4327 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 106 хүн байна.
Харамсалтай нь 78-82 насны таван хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан байна.
Эдгээр иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 216 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 205 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.