Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 515 тохиолдол илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 47,548 болоод байна. Шинээр илэрсэн 515 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 472, орон нутагт 43 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 38,330 боллоо. Халдварын улмаас 4434 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 120 хүн байна.
Өнгөрсөн хоногт 45-81 насны долоон иргэн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4044 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 211 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 200 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.