Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 585 тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 47,033 боллоо. Шинээр илэрсэн 585 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 478, орон нутагт 106 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 37,281 боллоо. Халдварын улмаас 4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 116 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4349 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 64-91 насны 9 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 204 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 193 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.