Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 512 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 46,448 болоод байна. Шинээр бүртгэгдсэн 512 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 464, орон нутагт 48 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 35,733 боллоо. Халдварын улмаас 4806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 195 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 184 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.