Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдэд ОХУ-ын "Спутник-V" вакциныг хийж байна.
65-аас дээш насныханд вакцин хийх цэгүүдийг танилцуулж байна.
-
Багахангай дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв,
-
Багануур дүүрэгт Эрүүл мэндийн төв,
-
Баянгол дүүрэгт 51 дүгээр сургууль,
-
Баянзүрх дүүрэгт 30 дугаар сургууль,
-
Налайхад мөн Эрүүл мэндийн төвд,
-
Сонгинохайрхан дүүрэгт 81 дүгээр сургууль,
-
Сүхбаатар дүүрэгт 4 болон 11 дүгээр сургууль,
-
Хан-Уул дүүрэгт 60 дугаар сургууль болон Монгол-Солонгосын коллежийн байранд,
-
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуулийн байранд тус тус хийж байна.
Дашрамд, ОХУ-тай хийсэн гэрээний дагуу нэгдүгээр тунгийн 40,000 вакцин энэ сарын1-нд ирсэн бөгөөд үүний 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдсэн билээ.
Мөн тус вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагддаг байна.