Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,037,675 хүн ванцины эхний тундаа хамрагдаад байна. Хоёрдугаар тундаа 494,847 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 2,060,000 хүнийг вакцинжуулхаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд насны хувьд өөрчлөлтүүд гараагүй байна. Манай улс 18-аас дээш насны иргэдээ бүрэн вакцинжуулхаар төлөвлөсөн юм.
Орон нутагт 50-аас дээш насны иргэдээ вакцинжуулах эрчимжүүлээд байна. Орон нутгийн иргэдийг харъяа төвдөө дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Монгол улсын Засгийн газар хувийн хэвшилд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг нь олгосон байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн Спутник-V вакциныг оруулж ирсэн. Сүүлд Спутник-V вакцины хувьд 40 мянган тунг оруулж ирсэн. Үүнээс улсынх 20 мянган тун байгаа. Энэ вакциныг иргэдэд хийж эхлээгүй байна. Яг хэнд хэрэглэх талаар удахгүй мэдээлнэ. Гол асуудал нь ковидын вакцинжуулалт нь заавал давхар тун авдагт байгаа юм. Харин Спутник-V вакцины хувьд давтан тунгаа хэзээ бид авах боломжтой болно тэр үедээ энэ вакцинаа хэрэглээнд оруулна. ОХУ-аас хэзээ нийлүүлхийг тодорхой болсны дараа гэсэн үг. Тэгэхээр одоогоор улсын гэж хүлээж авсан 20 мянган тун Спутник-V вакциныг ямар нэгэн байдлаар тарьж эхлээгүй байна. Иргэд та бүхэн заавал Спутник-V гэхгүй байгаа вакциндаа хамрагдаад явж болно" гэлээ.