Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 911 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 39,381 болоод байна. Шинээр илэрсэн 911 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар. Улаанбаатар хотод 823, орон нутагт 88 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо. Халдварын улмаас 4956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 119 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Тодруулбал, 36, 60 настай эрэгтэй байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 119 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 9 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Цар тахлын улмаас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.