Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт ихэвчлэн халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтлуудаас шинжилгээ авсан. Шинээр 1306 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж байна.
Гурав тохиолдол эмнэлгээс шалтгаалах халдвар бол Улаанбаатар хотод 1187, орон нутагт 116 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20,681 боллоо. Халдварын улмаас 4,825 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 116 хүн байна.
Өнгөрсөн хоногт 71-85 насны таван хүн нас барлаа. Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдлээ. Тухайн иргэн хавсарсан суурь өвчтэй байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан байсан. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 124 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 115 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 9 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Цар тахлын улмаас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.