x

Улсын хэмжээнд 118 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 1356 тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол Улаанбаатар хотод 1190, орон нутагт 138 байна. 

Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо. Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 112 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  

Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.

“Цар тахлын улмаас дахин найман хүн эндэж, улсын хэмжээнд коронавируст халдварын хүндрэлээр нас барсан хүний тоо 110 боллоо.

Өчигдөр нас барсан хүмүүсийн тухайд 32-84 насны иргэд байсан бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Уг өвчний хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байгаа юм. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, өвчлөлд өртөхгүй байх хэрэгтэйг санууллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 118 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 110 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол найман нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 32 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 32 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 1 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 29 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 37 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 46 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 14 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 28 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 2 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 11 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 32 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 22 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 32 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top