Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 31,855 болж байна. Шинээр бүртгэгдсэн 1098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17,543 боллоо. Халдварын улмаас 4427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 80 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт найман иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 95 болоод байна. Үүнээс 88 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр, 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас баржээ.