Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 856 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30,757 болж байна. Шинээр бүртгэгдсэн 856 тохиолдол бүгд дотоодод илэрсэн халдвар бөгөөд Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 байна.
Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо. Халдварын улмаас 4451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 81 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7765 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 87 болоод байна. Үүнээс 80 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр, 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас баржээ.