Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1264 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдлээ.
Өчигдөр 658 хүн эдгэрсэнч, эмнэлгээс гарсан.
Мөн өнгөрсөн хоногт дөрвөн хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Тодруулбал, 70, 66, 68, 57 настай эмэгтэй халдварын улмаас харамсалтайгаар нас барсан. Тус иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Маш хүнд эмчлүүлж байгаа 81 хүн байна. Хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 85 болоод байна. Үүнээс 78 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр, 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас баржээ.