Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод 1144, орон нутагт 116, эмнэлгээс шалтгаалах 3 илэрлээ.
Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэр, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 74 хүн байна.
Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12,157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4311 иргэн байгаа бол гэрт 7846 иргэн эмчлэгдэж байна.
Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 81 болоод байна. Үүнээс 74 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр, 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас баржээ.