Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 27,956 болж байна. Шинээр илэрсэн 1264 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол Улаанбаатар хотод 1103, орон нутагт 160 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо. Халдварын улмаас 4127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 64 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа.
Нас барсан хүмүүсийн тухайд,
- Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 94 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 81 настай болон 60 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй болон 27 настай эрэгтэй байна. Халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 болоод байна. Үүнээс 69 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр, 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-аас үзэж байна.