Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1311 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24,195 болж байна. Шинээр илэрсэн 311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 1214, орон нутагт 97 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо.
Халдварын улмаас 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 63 хүн байна.
Өнгөрсөн хоногт 75, 82 настай хоёр эрэгтэй нас барлаа. Нас барсан хоёр хүний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан. Нийт нас баралтын тоо 57 болоод байна.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.