Сүүлийн 24 цагт хийсэн коронавирусийн илрүүлэг шинжилгээгээр 1311 тохиолдол илэрч, 2 иргэн нас барсан байна.
Маш хүнд байдалтай эмчлүүлж байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Нийт нас барсан иргэдийн тоо 57 боллоо.
Дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай хандана уу!
-
Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах;
-
Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;
-
Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);
-
Ядарч сульдах;
-
Олон удаа бөөлжих, суулгах;
-
Тайван үед амьсгаадах, цээж давчдах;
-
Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;
-
Унтаарах;
-
Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.