Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол улсад нийт 983 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 20 мянгыг давлаа.
Мөн өчигдөр дөрвөн хүн нас барж, нас баралтын тоо 41 боллоо.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалаарай.
Мөн дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.
- Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах,
- Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;
- Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд),
- Ядарч сульдах,
- Олон удаа бөөлжих, суулгах,
- Тайван үед амьсгаадах, цээж давчдах,
- Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх,
- Унтаарах,
- Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.