Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт шинээр 1107 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 19,672 боллоо. Шинээр бүртгэгдсэн 1107 тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн.
Улаанбаатар хотод 1020 тохиолдол, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,044 боллоо.
Халдварын улмаас 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 53 хүн эмчлүүлж байна.
Өнгөрсөн хоногт зургаан нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал, 34, 49, 58, 62 настай эрэгтэй, 77, 64 настай эмэгтэй нас бараад байна. Нийт нас баралтын тохиолдол 37 боллоо.
Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байсан юм.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Иргэн та гэртээ байж эрсдлээс өөрийгөө хамгаалаарай" гэлээ.