Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18,002 боллоо. Илэрсэн 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 654, орон нутагт 88 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо. Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 45 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавин ажиллаж байна
Өнгөрсөн хоногт 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй нас баралт бүртгэгдэж, нийт нас баралт 31 боллоо. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдлээ. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барлаа.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)