Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шиэжилгээг 10,827 хүнд хийхэд 1220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна. Нийт илэрсэн 1220 тохиолдлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол батлагдсан.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын хуваабал Улаанбаатар хотод 1094, орон нутагт 114 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо. Халдварын улмаас 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1976, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн эмчлүүлж байна.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3568 хүн гэртээ тусгаарлагдаж байна.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт бүртгэгдлээ. Тэд 49, 44 настай эрэгтэйчүүд байсан. 49 настай эрэгтэй хувьд Дөрөвдүгээр сарын 13-ны дөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт гэхэд маш хүнд хүний тоо хоёр дахин нэмэгдлээ" гэлээ.