Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. Бүх тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод 598 тохиолдол батлагдсан бол орон нутагт 106 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 218 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 139 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9516 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна.
Халдварын улмаас 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1912, хүндэвтэр 588, хүнд 118, маш хүнд 19 хүн байна.
Өнгөрсөн хоногт гурван нас баралт бүртгэгдлээ. Эдгээр иргэд 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй байсан. Ингэснээр нийт нас баралтын тоо 25 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.