Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,014 болж байна.
Коронавируст халдварын улмаас 2 нас баралт бүртгэгдэж, нийт тоо 22 болж байна. Тодруулбал, 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа.
Мөн өвчний шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байсан. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 боллоо.
Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал. Харин орон нутагт халдварын 66 тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн ажиглалтаас 101 хүн гарсан байна.
Дархлаажуулалтыг 15 хоног зогсоосон тул энэ талаар мэдээлэл өгөхгүй" гэлээ.