Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна. Бүртгэгдсэн 714 тохиолдол бүгдээрээ дотоодод илэрсэн.
Улаанбаатар хотод 630 тохиолдол батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон. Харин 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1773 боллоо.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.