Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо 12,780 болж байна. Бүртгэгдсэн 554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн.
Улаанбаатар хотод 451 батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон бол орон нутагт 102 тохиолдол бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1689 боллоо.
Орон нутгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 8140 боллоо.
Халдварын улмаас 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2176, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна.
Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.
Үүнээс гадна 2000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.