Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11651 болж байна.
Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8906 болсон. Харин 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1358 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас 2480 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2130, хүндэвтэр 279, хүнд 60, маш хүнд 11 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.