Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 17537 шинжилгээ хийхэд шинээр коронавирусийн 271 тохиолдол батлагдсан. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9898 боллоо.
Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7889 боллоо. Харин 39 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал,
- Булган - 7
- Дорноговь - 1
- Орхон - 2
- Өвөрхангай - 4
- Сэлэнгэ - 12
- Ховд - 11
- Хөвсгөл - 2 тохиолдол илэрсэн байна.
Одоогоор 1,987 хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна" гэв.