Коронавируст халдварын нөхцөл байдллын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт 21 лабораторид 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо. Шинээло илэрсэн 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216 боллоо.
Мөн харамсалтай мэдээ дуулгаж байна. Өчигдөр 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1713, хүндэвтэр 232, хүнд 37, маш хүнд 8 хүн байна" гэлээ.
Мөн тэрээр "Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх бүхий л боломжийг ашиглах шаардлагатай байна" гэв.
Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 14 болоод байна. Үүнээс 10-ыг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол гэсэн юм.