Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өнөөдрийн мэдээллийг хийсэн бөгөөд мэргэжлийн хүмүүсийн ажил давхацсан учраас өнөөдрийн хуралд ирж амжсангүй гэдгийг хэллээ.
Тэрээр "Сүүлийн хоногт 21 лабораторид 20,489 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 394 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 8841 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатарт бүртгэгдсэн халдварууд төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн бол орон нутагт буюу 16 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн.
Сүүлийн хоногт 150 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд шуурхай мессежээр хариу очдог болгосон. Мессежид лавлах утасны дугаар болон зөвлөгөө авах цахим холбоосыг явуулах юм.
Иргэн бүхэн халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаарай" гэлээ.