Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвараар өвчилж, эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас барсан талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ дуулгая. Нас барсан хоёр иргэний хувьд 69 болон 84 настай байсан" гэлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбар "Өвчлөлийн тоо нэмэгдэхийн хэрээр эрсдэл үүсэж байна. Цаашид ч коронавирусийн халдвараар өвчилж, биеийн байдал нь хүнд болсон хүний тоо нэмэгдэх хандлагатай байна" гэсэн юм.
Монгол улсад коронавируст халдвараар нас барсан тохиолдол 12 бүртгэгдлээ.