Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлж байна.
Энэ талаар АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд Ковид-19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, дэлхийл анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм" гэсэн юм.
АШУҮИС дээр шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн бөгөөд гурав хоногийн өмнө оношлуур үйлдвэрлэхэд бэлэн болжээ.