Коронавируст халдварыг нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12,605 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 218 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5610 болж байна.
218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 189 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3947 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1367 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1138, хүндэвтэр 207, хүнд 18, нэн хүнд 4 хүн байна.
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэлээ.
Сэтгэгдэл (1)