Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12,326 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 206 хүнээс халдвар илэрсэн. Нийт халдварын тоо 5392 болж байна. 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдсан.
Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3722 боллоо.
Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт 1419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна.
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэж зөвлөлөө.
Мөн орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан хоёр ажилтан халдвар авчээ.