x

ДЭМБ-аас 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө

Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын Ковид 19 халдварын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний ажлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сараас эхлэн 2 сая ам.долларын санхүүжилттэй арга хэмжээ, дэмжлэгийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд зохион байгуулан, эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, түүнчлэн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.

ДЭМБ нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.

Үүний зэрэгцээ цар тахлын энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа билээ. Бид бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, бидний эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс тэднийг чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ДЭМБ-ын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дэмжин 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаад байна.

Энэхүү дэмжлэг, мөн Ковид-19-ийн бэлэн байдлаг хангах дэмжлэгийн хүрээнд өнөөдөр лавлагаа шатлалын эмнэлгүүд болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий дараах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байна.

Үүнд:

  • Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор 75 амьсгалын аппарат /5,683,321,620 төгрөг/

  • Орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болох хяналтын монитор, нярайн дулаацуулагч, хүүхдийн шарлалтыг эмчлэх фото аппарат, төрөх ор, Кесаров хагалгааны хэрэгсэл, пульс оксиметр, амьсгал тоологч, хүүхдийн даралтны аппарат, багцийн жин, хүүхдийн өндөр, урт хэмжигч, автомат дуслын шахуурга амбу /295,628,800 төгрөг/

  • Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мобайл технологи технологийн багц буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмч нарт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эмнэлгийн багаж, хэрэгсэл,оношлуурууд /793,030,680 төгрөг/

  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шатлал хоорондын тогтолцоог явуулын тусламж үйлчилгээгээр бэхжүүлэх арга хэмжээг дэмжиж “Мобайл Клиник”-ийн багц буюу зөөврийн ЭХО, ЭКГ, биохимийн анализатор, ургийн монитор, генератор зэрэг эмнэлгийн тоног төхөрөөмж, хэрэгсэл /40,489,500 төгрөг/

  • Говь сүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд /30,745,000 төгрөг/

Коронавируст халдварын цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлээхд бид Эрүүл мэндийн яам, хандивлагч болон түншлэгч байгууллагуудтай хамтран ажилласаар байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 35 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 35 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 4 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 32 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 40 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 49 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 17 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 31 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top