Вакцин хийлгэсний дараа илрэх хариу урвал 2-3 хоног үргэлжилвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Вакцинтай холбоотой хүндрэл гарвал мэдэгдэх журам 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалаар батлагдсан нь одоо мөрдөгдөж байна.
Вакцин хийлгэсэн иргэдэд дараа нь хариу урвал илэрч болно. Энэ нь нэлээд түгээмэл тохиолддог. Гэхдээ тухайн шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилж байгаа. Хэрвээ арилахгүй, хүндрэл цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй" гэсэн юм.
Иргэн та вакцин хийлгэсний дараа халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт залгаж, зөвлөгөө авах боломжтой.